Орхон аймгийн
Татварын газар​

НӨАТ-ын урамшууллын 2024 оны зургаадугаар сарын сугалааны тохиролд оролцох Орхон аймагт хэвлэгдсэн 1,113,322 баримт байна.

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон. Орхон аймагт хэвлэгдсэн тохиролд оролцох баримтын тоо 1,113,322 байна. НӨАТ-ын урамшууллын 2024 оны зургаадугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2024 оны 06 дугаар сарын 19-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Иргэн та 2024 оны 05 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.