Орхон аймгийн
Татварын газар​

Өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2024 оны 05 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 52 667 447 баримт хамрагдсанаас:

8 орон таарсан 1,

7 орон таарсан 6,

6 орон таарсан 54,

5 орон таарсан 510,

4 орон таарсан 4798,

3 орон таарсан 47467 баримт тохиролд таарч азтан боллоо.

Шинэчлэн батлагдсан “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.