Орхон аймгийн
Татварын газар​

НӨАТ-ын урамшууллын 2024 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол явагдаж Орхон аймгаас 865 азтан тохирол таарсан байна.

         Өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд Орхон аймгаас нийт 859,220 баримт хамрагдсанаас:
5 орон таарсан 7,
4 орон таарсан 71,
3 орон таарсан 787 баримт тохиролд таарч азтан боллоо.
        “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.