Орхон аймгийн
Татварын газар​

Иргэн

Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж хялбаршуулсан горимоор тайлан гаргаж 1 хувиар татвар төлнө.

Амьдран суух зориулалтаар  хувьдаа анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох 6 сая төгрөг хүртэл албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

Төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.Өөрөө суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг хөнгөлөлтөд хамруулна.

Доор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон тариалсан албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө. үр тариа, төмс, хүнсний ногоо, түүний үр, жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац, тэжээлийн ургамал, модны суулгац.

Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого чөлөөлөгдөнө. /Хөгжлийн бэрхшээлтэйг нотолсон үнэмлэхтэй байна./

Үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр 1 хувийн татвар төлнө. /2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./

Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон аймаг, сумын хилийн цэсийн дотор баригдсан нийтийн зориулалттай орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлнө.

Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлнө.

Малчин, мал бүхий этгээдийн борлуулсан таван хошуу мал, анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, арьс шир, ноолуур, хонь болон тэмээний ноос, сарлагийн хөөвөрийг чөлөөлнө. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  мөрдөнө

Тур оператор, аяллын агент гадаад улсын аялал жуулчлалын байгууллагатай гэрээ байгуулж жуулчдыг нь хүлээн авах, уг үйлчилгээг төлөвлөх, сурталчлах, виз авахтай холбогдсон болон аяллын бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх зэрэг гадаадын жуулчинд үзүүлсэн үйлчилгээ чөлөөлнө 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөнө

Жилийн 50 саяас доош төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ борлуулсан этгээд /импортоор оруулахаас бусад/-ийг албан татвараас чөлөөлнө