Орхон аймгийн
Татварын газар​

Орхон аймгийн Татварын газрын дарга
Б.Цэвээнсүрэн

Орхон аймгийн Татварын газрын цахим хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Бид цахим хуудсаараа дамжуулан Хууль эрх зүйн шинэчлэл,  татвар төлөгч танд зориулсан боломжууд, системийн хялбар шийдлүүд, татварын хэрэглээний программууд дээр хэрхэн ажиллах зэрэг танд хэрэгтэй мэдээ, мэдээлэл зааварчилгааг хүргэхийг зорилоо.

Татварын албаны гурав дахь үеийн шинэчлэлийн хүрээнд 2019.03.22-ий өдөр татварын багц хууль шинэчлэгдэн батлагдсан.  Мөн татварын үйл ажиллагаа 100 хувь цахимжиж, И Баримт аппликейшнээр дамжуулан татварын бүхий л үйлчилгээг гар утаснаасаа авах боломж нээгдлээ. Үүний үр дүнд иргэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран татвар төлөгчөөр бүртгүүлэхэд 2 минут зарцуулж, тайлангаа илгээн, мөнгөн дүн зөрүүгүйгээр 20 секундийн дотор татвараа төлөх бүрэн боломжтой боллоо.  

Түүнчлэн татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ, татварын хууль тогтоомж мөрдөлтийн түвшин, зан хандлагад нийцүүлсэн сегментийн бодлогыг хэрэгжүүлж байна.

Татварын алба нь татвар төлөгчдөд мэргэжлийн үйлчилгээг шуурхай, энгийн, хялбар байдлаар үзүүлэх, мэдээллийг илүү хурдан, оновчтой боловсруулах, татварын хяналт шалгалт,  татвар хураалтын чанарыг сайжруулах, цахим үйлчилгээг улам боловсронгуй болгох улмаар татварын цахим үйлчилгээний хэрэглээг иргэдэд хэвшүүлэх,  татварын хууль тогтоомжийн даган мөрдөлтийг бодитой нэмэгдүүлэхийг зорьж байна.

Технологийн эрин зуунд амьдарч буй татвар төлөгч таны хэрэгцээ шаардлага, санал хүсэлтэд нийцүүлэн бид татварын хууль тогтоомж, цахим үйлчилгээгээ таниулахын тулд  энэхүү цахим хуудсаа цаг үргэлж хөгжүүлэх болно.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ ёсчлон биелүүлж улс орны хөгжил дэвшлийг хамтдаа бүтээлцэж буй эрхэм татвар төлөгч танд баярлалаа.

 

Хөгжлийн үндэс Татвар төлөгч
Танд баярлалаа.

Манай хамт олны

- 01
ЭРХЭМ ЗОРИЛГО

Татвар төлөгч хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх боломжийг бүрдүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулах.

- 02
АЛСЫН ХАРАА

Системийн хөгжлийг түүчээлж, манлайлагч татварын хэлтэс байна.

ЧАНАРЫН БОДЛОГО

Татварын хэлтэс нь мэргэшсэн чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцийг хөгжүүлэн, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, татвар төлөгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай шуурхай үйлчилгээг хүргэж ажиллана.

ҮНЭТ ЗҮЙЛ:

З– Зорилго нь чанарт суурилсан

     Ө– Өсөн дэвших бүтээлч санаачлагатай

         Г– Гүйцэтгэлийг хэрэгжүүлсэн

             И– Инноваци бүтээмжид чиглэсэн

                 И– Ирээдүйн эрсдэлээс сэргийлэх

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагааны стратегийн доор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ.

 Үүнд:

Зорилт 1. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах

Зорилт 2. Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

Зорилт 3. Улс, орон нутгийн төсвийн татварын орлогын бүрдүүлэх

Зорилт 4. Төрийн захиргааны удирдлагаар хангах, хүний нөөц, төсөв санхүүгийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит

Зорилт 5. Мэдээллийн технологид суурилсан “Цахим татварын алба” болох

Зорилт 6. Аймаг орон нутгийн бодлого шийдвэр, засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн  хэрэгжилтийг хангах

Татварын газрын зохион байгуулалтын бүтэц

    Байгууллагын өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагаа болон ажлын уялдаа, ил тод байдлыг хангах, үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, төсөв хөрөнгийг төлөвлөн, захиран зарцуулах, тайлагнах, түүнд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлтийг хууль, журмын дагуу явуулах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгж нь батлагдсан чиг үүргийг төрийн захиргаа, санхүү, хүний нөөц, хуулийн чиглэлээр шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлж дүгнэх, тайлагнах, хууль хяналтын байгууллагад төлөөлөх, татварын харилцаанд оролцогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх, удирдлага болон албан хаагчийг мэдээллээр хангах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох замаар хэрэгжүүлнэ.

  Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчдийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, төсвийн орлогыг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгж нь батлагдсан чиг үүргийг татварын хууль тогтоомжид заасан ажлыг хийж гүйцэтгэх, шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, судалгаа хийх, мэдээ тайлан гаргах, удирдлага, албан хаагчийг мэдээллээр хангах, бусад татварын алба, төрийн байгууллагатай хамтран ажиллах, удирдлага болон удирдах дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах, татвар төлөгчдийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох замаар хэрэгжүүлнэ.

 Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчдийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, төсвийн орлогыг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгж нь батлагдсан чиг үүргийг татварын хууль тогтоомжид заасан ажлыг хийж гүйцэтгэх, шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, судалгаа хийх, мэдээ тайлан гаргах, удирдлага, албан хаагчийг мэдээллээр хангах, бусад татварын алба, төрийн байгууллагатай хамтран ажиллах, удирдлага болон удирдах дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах, татвар төлөгчдийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох замаар хэрэгжүүлнэ.

Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, татвар төлөгчдийг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгж нь батлагдсан чиш үүргийг татварын зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох, холбогдох судалгаа хийх, шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, удирдлага, албан хаагчийг мэдээллээр хангах, бусад татварын алба, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох замаар хэрэгжүүлнэ.

 

ТҮҮХЭН ЗАМНАЛ

      Эрдэнэт хотын АДХГЗ-ны даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 тоот захирамжаар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтсийн дэргэдэх Татварын тасгийг 4 орон тоотойгоор анх байгуулжээ.

      Анхны тасгийн даргаар А.Хасаг, татварын байцаагчаар Г.Буяндэлгэр, Ж.Даниа, Б.Түдэв нар ажиллаж 1990 онд батлагдсан Албан татварын  анхны хуулийг орон нутагт хэрэгжүүлж эхэлжээ.

      Хувиараа аж ахуй эрхлэгчид болон ААН-үүд олшрон өсөхийн хэрээр Татварын тасгийн боловсон хүчнийг тэлж, Эрдэнэт хотын АДХГЗ-ны 62 тоот захирамжаар 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ж.Даниаг Татварын тасгийн даргаар, С.Жигжиддорж, Л.Дашцэрэн, Д.Зориг, Н.Батсүх, Н.Цэнд-Аюуш, Н.Даваасүрэн нарыг байцаагчаар тус тус томилсон байна.

      Татварын багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 1993 оны 01 сарын 18-ны өдөр Хотын АХГЗ-ны 07 тоот тогтоолоор Татварын албаны бүтэц зохион байгуулалтыг өөрчилж 18 орон тоотой хэлтэс болгон өргөжүүлсэн.

      Хотын АХГЗ-ны 1993 оны 03 сарын 19-ний өдрийн 47 тоот захирамжаар  Эрдэнэт хотын Татварын хэлтсийн анхны даргаар Л.Дашцэрэнг томилсон бөгөөд тус хэлтэс нь 4 хэсэгтэй,  авто хариуцсан байцаагчтай байв.

      Монгол улсын Засгийн газрын 194 тоот тогтоолыг үндэслэн хотын АХГЗ-ны 1994 оны 02 сарын 01-ний өдрийн 2 тоот тогтоолоор АХГЗ-ны дэргэдэх Татварын хэлтсийг АХГЗ-ны бүтцээс гаргаж, Хотын Татварын хэлтэс болгосон. Татварын хэлтсийн даргаар Л.Дашцэрэн, Улсын байцаагчаар Ж.Даниа, П.Саран-Од, Д.Саранцэцэг, Б.Цэвээнсүрэн, Д.Зориг, Ц.Баатар, О.Содномпил, Ж.Бат-Очир, А.Дэнсмаа, В.Жаргалсайхан, Л.Батчулуун, С.Түмэнбаатар, Ч.Хас, Д.Буяндэлгэр, М.Цэнгэлмаа, Р.Маам, Н.Сувдмаа нар томилогдсон. Түүнчлэн Жаргалант хорооны байцаагчаар Д.Доржсүрэн, Хялганат хорооны байцаагчаар А.Насандэлгэр,  Хэрэг бүртгэх тасгийн даргаар П.Бумжаа, Бичээч нярваар Д.Наранцэцэг , үйлчлэгчээр Ц.Дулмаа, жолоочоор И.Алтанманд нарыг тус тус томилон хөдөлмөрийн хамт олныг бүрдүүлсэн байна.

      1994.03.20-нд Монгол улсын Татварын албаны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн болов. Энэ үеэр Татварын албаны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, үүний дагуу хэлтсийн даргын 11 тоот тушаал гарч, хэлтсийн бүтцийг Татвар хураалт, Үйлчилгээний тасаг, Татварын хэрэг бүртгэх тасаг, Татварын хяналт шалгалт, мэдээлэл боловсруулалтын тасаг, /Захиргаа аж ахуйн хэсэг/ гэсэн үндсэн 4 тасагтай 27 орон тоотой болгон өөрчлөн зохион байгуулжээ.

      2004 онд тухайн үеийн Татвар хураалтын тасгийн дарга Д.Зоригийн санаачилгаар татвар төлөгчдөд нэг цэгээс үйлчлэх үйлчилгээг орон нутагт анх түрүүнд нэвтрүүлж, үйл ажиллагааг нь хэвшүүлсэн байна.

Татварын алба нь 2020 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж Орхон аймгийн татварын хэлтэс нь Захиргаа, хуулийн тасаг, Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг, Жижиг татвар төлөгчтнй харилцах тасаг, Татварын хяналт шалгалтын тасаг гэсэн 4 тасагтай болсон.

Орхон аймгийн татварын газар 2024 он 1-р улирлын байдлаар нийт 47 орон тоотойгоор ажиллаж байгаа бөгөөд газрын даргаар Б.Цэвээнсүрэн, Захиргаа, хуулийн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Хонгорзул, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар Д.Буяндэлгэр, Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар Ц.Өнөрмөнх, Татварын хяналт шалгалтын тасгийн даргаар Б.Сүнжидмаа нар ажиллаж байна.

Орхон аймгийн Татварын газрын үе үеийн удирдлагууд

image_2024-04-23_162319203
1991.01.17 – 1991.05.01

Аюушийн Хасаг 

Санхүү хэлтсийн татварын тасгийн дарга

1991.01.17 – 1991.05.01
image_2024-04-23_162641603
1991.05.01 – 1992.06.29

Жигмэдийн Даниа

Санхүү хэлтсийн татварын тасгийн дарга

1991.05.01 – 1992.06.29
image_2024-04-23_162826696
1992.06.29 – 2008.12.01

Лхасүрэнгийн Дашцэрэн

Санхүү хэлтсийн татварын тасгийн дарга

Татварын хэлтсийн дарга

1992.06.29 – 2008.12.01
image_2024-04-23_162905817
2008.12.01 – 2013.03.20

Жанцангын Эрдэнэбилэг

Татварын хэлтсийн дарга

2008.12.01 – 2013.03.20
image_2024-04-23_162731538
2013.03.20 – 2013.11.29

Цэдэнжавын Рэгзэнбазар

Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

2013.03.20 – 2013.11.29
image_2024-04-23_162935190
2013.12.02 – 2015.10.08

Осорын Уранчимэг

Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

2013.12.02 – 2015.10.08
image_2024-04-23_163004425
2015.10.08 – 2017.01.11

Чимэддоржийн Цэрэндорж

Татварын хэлтсийн дарга

2015.10.08 – 2017.01.11
image_2024-04-23_163027431
2017.01.11 – 2020.04.01

Баттогтохын Өлзийсайхан

Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

2017.01.11 – 2020.04.01
IMG-ad774c21f946aa7df53e9b4b5b2aab54-V
2020.04.01 – Одоог хүртэл

Бямбын Цэвээнсүрэн

Татварын газрын дарга

2020.04.01 – Одоог хүртэл